info@gegee.edu.mn   +976 99039835
  • Гэгээ
  • Гэгээ

Түүхэн замнал

1999

Дорно дахины гүн ухааны дээд сургуулийн гадаад хэлний салбар нэртэй байгуулагдаж япон хэлний орчуулагч, хятад хэлний орчуулагч мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн.

2001

Бие даасан “Гэгээ” Коллеж болон үндсэн хоёр мэргэжлээр үйл ажиллагаагаа явуулах болсон.

2002

БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн хичээлийн байртай болж үйл ажиллагаагаа явуулж байна.

2009

Энэ оноос эхлэн эртний Монгол гэрийн сургалтын аргыг хөтөлбөртэй нэвтрүүлснээр богино хугацаанд Хятад хэлийг суралцагч нартаа зааж сургах боломжтой болсон.

2011

БСШУЯ-ны аттестачлалд тэнцсэн.

2014

Монгол Улсын Боловсролын Яамны магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон.

2015

БНХАУ-ын Тяньжингийн их сургууль болон Далянь хотын гадаад хэлний их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Улмаар тус сургуулиудтай 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн.

2015

Гэгээ гадаад хэлний дээд сургуулийн дэргэдэх богино хугацааны сургалтыг байгуулж эртний монголын гэрийн сургалтын аргаар англи, хятад хэлийг богино хугацаанд эрчимжүүлэн зааж тодорхой үр дүнд хүрээд байна.

  • Гэгээ
  • Гэгээ

Нийтлэл - Мэдээ мэдээлэл

Суралцагчдын сэтгэгдэл

HSK 4 ангийн суралцагч Б. Шүрэнчимэг

HSK 4-ийн сургалт их үр дүнтэй байж чадлаа. Богино хугацаанд олон дүрмийг ойлгомжтой заалгалаа. Бусад хятад хэлний сургалтуудтай харьцуулахад сургалтын арга барил өөр, суралцагчдад чанартай, хүртээмжтэй байлаа. Та бүхэнд амжилт хүсье. 

HSK 4 ангийн суралцагч Б. Отгонбилэг

Миний бие HSK 4 ангид суралцсан бөгөөд миний хэлний түвшин илүү нэмэгдсэн. Гэгээ сургалтын төвийн багшийн заах арга зүй, ойлгомжтой маш сайн заадаг. 

HSK 4 ангийн суралцагч Э. Эрдэнэцэцэг

Богино хугацаанд үр дүнтэй сургалт зохион байгуулсанд баярлалаа. HSK 4 ангийн багш маань бидэнд маш ойлгомжтой байдлаар Хятад хэлний дүрмийг тайлбарлан заасан нь энэхүү сургалтаас хүлээж байсан үр дүн байлаа. Хичээлийг удирдан явуулсан багшийн хувьд үнэхээр мэдлэг, ур чадвар тун сайн багш байсан. Баярлалаа...